Монгол уламжлалт эрүүл өглөөний цай
( Монгол Breakfast )
Roasted Black Barley
Энэхүү бүтээгдэхүүн нь гал дээр хуурч, чулуун тээрмээр тээрэмдсэн халтар арвай болон үнээний хатаасан цэвэр сүүнээс бүрдэнэ.
Арвайн нүүрс ус нь биеийг эрч хүчээр хангахад тусалж, хүнсний эслэг нь хоол боловсруулах хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Арвайд агуулагдах уусдаг эслэг болох β-глюкан нь цатгалан мэдрэмжийг удаан хадгалахад тусалдаг. Харин сүү нь бие махбодод хэрэгтэй уураг, кальци зэрэг шим тэжээлийг агуулдаг.

Хэрэглэх заавар
Өдрийг эрүүл, тэжээллэг эхлүүлэхэд
ердөө 30 секунт
Ус бэлдэх
200 мл бүлээн эсвэл хүйтэн ус бэлдэнэ.
Уутыг нээх
Уутыг нээгээд бүтээгдэхүүнээ аяганд хийнэ.
Хутгах
Сайтар хутгаад хэрэглэхэд бэлэн болно.
Шинжлэх ухааны судалгаа
Арвайг сүүтэй хамт тогтмол хэрэглэснээр таны биед гарч болох эерэг өөрчлөлтүүд. Эх сурвалж: PubMed
Өглөөний хоолонд тохиромжтой үр тариа
Арвай нь хүнсний эслэг, β-глюканаар баялаг бүхэл үр тариа бөгөөд тогтмол хэрэглээ нь бодисын солилцооны эрүүл мэндийг дэмжихэд тустай. 6 долоо хоногийн судалгаагаар арвайн үр тариаг сүүтэй хамт хэрэглэхэд биеийн жин, LDL холестерин болон гликатлагдсан альбуминд эерэг өөрчлөлт ажиглагдсан.
Судалгаа: PMID 40944189
Цатгалан мэдрэмжийг удаан хадгална
Арвайн хүнсний эслэг, ялангуяа β-глюкан нь цатгалан мэдрэмжийг удаан хадгалахад тусална. Судалгаагаар арвай хэрэглэсэн бүлэгт цатгалан байдал болон биеийн бүтцийн зарим үзүүлэлтэд эерэг өөрчлөлт ажиглагдсан.
Судалгаа: PMID 40944189
Цусан дахь сахрын огцом өсөлтийг бууруулна.
Арвайн β-глюкан нь хоолны дараах цусан дахь глюкозын хариу урвалыг бууруулахад тусалдаг болохыг судалгаанууд харуулсан. 2026 оны 31 хяналттай туршилтыг хамарсан мета-анализ мөн арвай хэрэглэснээр хоолны дараах эхний үеийн глюкозын түвшин буурч болохыг тогтоосон.
Судалгаа: PMID 41651462
Холестерины хэвийн түвшнийг дэмжинэ
Арвайн уусдаг эслэг болох β-глюкан нь LDL буюу “муу” холестерины түвшнийг бууруулахад хэрэгтэй болохыг олон судалгаа харуулсан.
Судалгаа: PMID 17445284
Хоол боловсруулалт, гэдэсний бичил орчныг дэмжинэ
Арвайн β-глюкан нь гэдсэнд исэлдэн богино гинжин тосны хүчил зэрэг нэгдлүүд үүсэхэд нөлөөлж, гэдэсний бичил орчинд өөрчлөлт үзүүлдэг болохыг олон судалгаа харуулсан.
Судалгаа: PMID 30396006
Биеийн жин, бүсэлхийн тойргийг хянахад дэмжлэг болно
Илүүдэл жинтэй 30-н насанд хүрэгчийг хамруулсан 6 долоо хоногийн судалгаагаар арвай хэрэглэсэн бүлгийн биеийн жин, BMI, биеийн өөхний хувь болон бүсэлхийн тойрогт эерэг өөрчлөлт ажиглагдсан.
Судалгаа: PMID 40944189
FAQ
- Энэ яг ямар бүтээгдэхүүн бэ?
Монголчуудын уламжлалт өглөөний цай болох гал дээр хуурсан арвайг цэвэр үнээний хатаасан сүүтэй хослуулж, өдөр тутам хэрэглэхэд хялбар болгосон бүтээгдэхүүн. Ус нэмж хутгаад шууд хэрэглэнэ.
- Ямар амттай вэ?
Хуурсан арвай болон сүүний өөрийн зөөлөн амт давамгайлна.
- Яагаад арвай, сүүг хамтад нь хэрэглэх хэрэгтэй вэ?
Арвай, сүү нь Монголчуудын уламжлалт өглөөний цайны хослол. Арвай нь хүнсний эслэг, нүүрс ус, сүү нь уураг болон бусад шим тэжээлээр баялаг.
- Ямар орцтой вэ?
Зөвхөн 2 орцтой: халтар арвай + үнээний хатаасан цэвэр сүү.
Чихэр, давс, сүү орлуулагч болон бусад нэмэлт орц агуулаагүй.
- Хатаасан сүү гэж юу вэ?
Үнээний сүүний усыг ялган, нунтаг хэлбэрт оруулсан цэвэр сүү юм.
- Яаж хэрэглэх вэ?
1 уут (40 г) + 200 мл ус хийж хутгаад шууд хэрэглэнэ. Бүлээн эсвэл хүйтэн усаар найруулж болно.
- Нэг уут хэдэн удаагийн хэрэглээ вэ?
1 уут (40 г) = 1 удаагийн хэрэглээ.
- Хадгалах хугацаа хэд вэ?
3 сар.
- Хэрхэн хадгалах вэ?
Хуурай, сэрүүн, нарны шууд тусгалаас хол хадгална. Нээсний дараа шууд хэрэглэнэ.
- Хэн хэрэглэж болох вэ?
Өдөр тутмын хооллолтдоо уламжлалт Монгол хүнсийг хэрэглэхийг хүссэн хүн бүр хэрэглэж болно.
- Өдөрт хэдэн уут хэрэглэж болох вэ?
Хэрэглэх хэмжээг өөрийн хооллолт, хэрэгцээнд тохируулан сонгоно.
- Найрлага, шим тэжээлийн мэдээллийг хаанаас харах вэ?
Бүтээгдэхүүний савлагаан дээр дэлгэрэнгүй бичигдсэн.
- Хэрхэн захиалах вэ?
www.nomadnourishment.com сайтаар захиална.
- Үнэ хэд вэ?
Ширхэгийн үнэ: 1 уут 5,000₮
- Хүргэлт хэдий хугацаанд ирэх вэ?
Захиалга баталгаажсанаас хойш 24–72 цагийн дотор хүргэнэ.
- Nomad Nourishment гэж юу вэ?
Нүүдэлчдийн шим тэжээлийг өнөөдрийн амьдралд. Бид Монголчуудын уламжлалт хоол хүнсийг өдөр тутам хэрэглэхэд хялбар болгож, уламжлалт амт, онцлогийг нь хадгалан хүргэхийг зорьж байна.
- Бидний философи
Ухаант өвгөдийн үлдээсэн өв шим, үргэлжлүүлэн дамжуулах соёл. Бидний өвөг дээдэс олон үеийн турш бүтээж, хэрэглэж ирсэн хоол хүнсний ухаан өнөөдөр ч үнэ цэнтэй гэдэгт бид итгэдэг.
- Бид юуг өөрчилж байна вэ?
Хэрэглэх аргыг хялбарчилна, уламжлалт амтыг хадгална. Монголчуудын уламжлалт хоол хүнсний амт, онцлогийг хэвээр нь хадгалж, зөвхөн хэрэглэх арга, хэлбэрийг нь өдөр тутмын амьдралд ойртуулахыг хичээж байна.
- Холбоо барих
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө, 13381, Утас: 77773777
Мэйл: Contact@nomadnourishment.com Instagram: @Nomadnourishment